“Намрын өнгө-2014” танин мэдэхүйн өдөрлөг болов

Сэтгэгдэл байхгүй

ЭБТ нь жил бүрийн 9 сард “Байгаль-Эх лицей” ахлах сургуульд (БЭЛАС) шинээр элссэн суралцачдад зориулж “Байгаль орчны боловсролыг байгальд нь” уриатай танин мэдэхүйн уламжлалт өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “Намрын өнгө-2014” өдөрлөг 9 сарын 20-нд Богд-Уулын аманд зохион байгуулагдав. 4 дэх удаагаа болж буй уг өдөрлөгт БЭЛАС-ийн 148 сурагч, багш нарын хамт оролцлоо.

Уг өдөрлөгөөр оролцогчид мэдлэг, мэдрэхүй, тоглоомын 12 өртөөгөөр аялаж, танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ байгальд очиж бататгав. Байгалийг нүдээр үзэх, гараар барих, чихээр сонсох боломж олгодог уг өртөөчилсөн сургалтыг ЭБТ-ийн мэргэжилтнүүдээс гадна БЭЛАС-ийн 11-р ангийн сурагчид удирдан явууллаа jumpers.Навч алагласан гоёмсог ой, найган ганхах өвсний сор, инээд цалгисан шаргал өдөр, эрдэм ундарсан налгар намар. Энэ бүхэн “Намрын өнгө-2014” өдөрлөгийн өнгө төрхийг илтгэж байв.